Цэцэг хүлээн авагч заасан газарт байхгүй эсвэл тухайн цагт хүлээн авах боломжгүй тохиолдолд захиалагчтай холбогдож захиалга хүргэх хугацааг хойшлуулж болно.

Захиалагч тал төлбөрөө бүрэн төлж захиалга баталгаажуулаагүйн улмаас захиалга хүргэгдээгүй тохиолдолд Ивээл фловер цэцгийн дэлгүүр хариуцлага хүлээхгүй болно. Захиалга хийгдсэн баглаа цэцгийг хүлээн авагч тал хүлээн авахаас татгалзсан нөхцөлд төлбөрийг буцаан олгохгүй болно. Энэ талаар захиалагч талд мэдэгдэнэ. Хүлээн авагч захиалгыг авахаас татгалзсан хүргэлтийг захиалагч өөрөө авах болсон үед дахин нэмэлт хүргэлтийн төлбөр төлнө. Хүргэлт хийгдэх үед хүлээн авагч нь заасан хаяг дээр байхгүй үед захиалагчид бид мэдэгдэнэ. Захиалгыг хүлээн авагч нь дахин өөр хаяг дээр авах бол нэмэлт хүргэлтийн төлбөр тооцогдоно. Энэ тухай захиалагчид мэдэгдэн хүргэлтийн төлбөрийг шилжүүлэн авна.

Захиалгыг долоо хоногийн бүх өдрүүдийн 08:30-20:30 байх бөгөөд дээрх цагаас хойш захиалсан тохиолдолд дараагийн өдөр шилжин орохыг анхаарна уу.

Хотын төв хэсгээр хүргэлт 8000₮ бөгөөд заасан бүсүүдэд хүргүүлэх бол нэмэлт хүргэлтийн төлбөр төлөх шаардлагатай.

2026 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogog
платформ.